card

Тебуконазол 200 + Пропиконазол 200

БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА

  • Үйлчлэгч бодис: Пропиконазол 250гр/л
  • Зориулалт: Үр тарианы мөөгөнцрийн гаралтай болон зарим зүйл өвчний эсрэг тэмцэх.
  • Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd 
  • Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
  • Савалгаа: 5 литр (4 ш нь 1 цаасан хайрцагт)

Давуу тал:

  • Ургалтын явцад таримал ургамлыг найдвартай хамгаална.
  • Хос бодисын нийлмэл агууламжтай тул олон талт үйлчилгээ үзүүлнэ.

  • Бодисын үйлчилгээ хурдан бөгөөд хамгаалах хугацаа урт тул таримал ургамлын өсөлтийг дэмжиж, чанарыг сайжруулдаг.
  • Өндөр нэвтрэх чадвартай тул бороонд тэсвэртэй.

  • Гуалалт, зэв, толбожилт зэрэг олон төрлийн ургамлын өвчний эсрэг таримал ургамлыг хамгаална.

Үйлчлэх механизм:

  Бодис нь ургамлын навч, ишээр дамжин 2-4 цагийн туршид нэвчин, ургамлын эд эсэд жигд тархан эмчилгээний үйл ажиллагаа эхлэн өвчний голомтод нөлөөлж, ургамалд тархсан өвчний үйл явц зогсдог. Бодисыг цацсанаас хойш таримал ургамал, цаг агаар, ургамлын өвчин зэргээс хамаарч 28 - 35 хоног хамгаалах үйлчилгээ үзүүлнэ.

Хадгалах хугацаа:

  Үйлдвэрлэснээс хойш битүүмжилсэн, гэмтэлгүй саванд -10°C-ээс +35°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 2 жил хадгална.

Бодисыг ашиглах үед анхаарах зүйлс:

  • Ажлын уусмалыг бэлтгэхдээ шүршигчийн бакийн 1/3-д ус хийгээд нормд заасан хэмжээний бодисыг нэмж хийнэ. Үүний дараагаар шүршигчийн холигчийг ажиллуулан бакийг усаар дүүргэж тухайн өдөртөө талбайд цацаж хэрэглэнэ.
  • Бодисыг дангаар хэрэглэх нь зүйтэй ба хэрэв өөр бодистой хамт хэрэглэх тохиолдолд физик химийн нийлэмжтэй байдлыг шалгаж үзэх хэрэгтэй.
  • Өвчний эхний үе шатанд таримал ургамалд ашиглах нь үр дүнтэй.

  • Таримал ургамлыг хортон шавж гэмтээсэн, хүчтэй бороо, мөндөр орсон, хэт халуун болон хүйтнээс болж гэмтсэн байгаа нөхцөлд ашиглахгүй байх хэрэгтэй.
  • Цаг агаар халуун нөхцөлд бодисыг хэрэглэхдээ өглөө болон оройн сэрүүн цэгт цацах нь илүү үр дүнтэй. Бодисыг хэрэглэснээс хойш 4-6 цагийн дотор бороо орохгүй, шүүдэр буухгүй байх цагийг сонгож бодисыг цацна.
  • Бодисыг салхины хурд 2-3 м/с хүртэл байх үед цацах нь үр дүнтэй.
  • Хүнсний ногоонд ашиглах үед 7-оос 14 хоногийн зайтай 2 удаа цацна.

  • Ургац хураахаас 7 хоногийн өмнө цацахыг хориглоно.

Бодисын хэрэглэх норм, тун:

Таримлын нэр

Ургамлын өвчин

Тун

Ажлын уусмал

Хэрэглэх хугацаа

Үр тариа

Ургамлын зэв, Гуалах өвчин

0.2 - 0.3

л/га

150-200

л/га

Өвчний эхний шинж тэмдэг илрэх үед хэрэглэнэ.

Рапс

Нойтон илжрэл

0.2 - 0.3

л/га

Төмс

Алтернариоз

45 - 60 мл бодисыг 100 литр усанд найруулна

БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН

Бүгдийг үзэх