card

ПРОМЕТРИН 500

Зориулалт: Хог ургамлын эсрэг

Төмсний талбайн нэг ба олон наст хос үрийн талт ургамлыг устгах. /Хар шороон дээр ашиглах/

Савлагаа:

5 литр

Хэрэглэх норм:

2.0 – 3.5 литр/га

Давуу тал:

  • Хүнсний ногоог зэрлэг ургамлаас хамгаалах бөгөөд тарьсан тарималд нөлөөлөхгүй.
  • Өргөн хүрээнд хэрэглэгддэг.
  • Хурдан үйлчилгээтэй бөгөөд хамгаалах хугацаа урт.
  • Тариалалтын өмнө болон дараа ашиглаж болно.
  • Шар буурцаг, төмсний талбайд голчлон ашиглана.
  • Га-гийн норм бага.
  • Хөрсөнд хуримтлагддаггүй.
  • Хамгаалах хугацаа 10 – 12 долоо хоног байх ба энэ нь цаг уураас хамаарна.

Үйлчлэх механизм:

Шууд үндсэнд хүрч үйлчилдэг. Навчтай байх үед хэрэглэснээр навчаар дамжин үндсэнд хүрч фотосинтец явуулах процессийг хааж ургамлыг үхэлд хүргэдэг. Аль ч үед хэрэглэж болно.

Бодисын үйлчлэлийн нүдэнд харагдах эхний шинж тэмдэг нь  5 – 7 хоногийн дараа мэдэгдэнэ.

Хадгалах хугацаа:

 Үйлдвэрлэснээс хойш -25°C-ээс +25°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 2 жил хадгална.

Бодисыг ашиглах үед анхаарах зүйлс:

  • Ажлын уусмалыг бэлтгэхдээ шүршигчийн бакийн 1/3-д цэвэр ус хийж нормд заасан хэмжээний бодисыг нэмж хийнэ. Бодисыг хийхийн өмнө саванд нь сайтар хутгах ба бэлдмэлийг бэлтгэх үед байнга хутгах шаардлагатай. Бодисыг хийсний дараагаар шүршигчийн бакийг усаар дүүргэж сайтар хутган, тухайн өдөртөө талбайд цацаж хэрэглэнэ.
  • Ажлын шингэн 200-300 литр байх нь тохиромжтой.
  • Бэлдмэлийг цацсанаас хойш 6 цагийн дотор бороо орох, их хэмжээний шүүдэр буух төлөвтэй байвал цацах хэрэггүй.
  • Бэлдмэлийг өглөө эрт эсвэл нар буух үед салхины хурд 4 м/с-ээс бага үед ашиглах нь илүү үр дүнтэй.
  • Хэрэглэхдээ нэг наст хог ургамал 2-4 навчтай, олон наст хог ургамал 3-4 навчтай байх үед хэрэглэх нь илүү үр дүнтэй.
  • Агаарын хэм хүйтэн буюу +2 °C –ээс бага үед хэрэглэж болохгүй.
  • Төмсийг суулгаад цухуйхаас 7 хоногийн өмнө бодисыг цацах нь хамгийн үр дүнтэй
  • Лууванг тарихаас өмнө цацна. Үрээ суулгахаас өмнө эсвэл цухуйхаас өмнө цацна.

Бодисын хэрэглэх норм, тун:

Таримал

Хог ургамал

Хэрэглэх тун /1 га-д/

Ажлын уусмал

Цацаж боловсруулах

Шар буурцаг

Нэг ба олон наст хос үрийн талт

2.5 - 3.5 л/га

200 - 300 литр

Хог ургамал навчтай байх ёстой

Төмс

2.0 - 3.5 л/га

Лууван

1.5 л/га

БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН

Бүгдийг үзэх