КЛОПИРАЛИД 300
БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА
- Үйлчлэгч бодис: Клопиралид 300 г/л
- Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd
- Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
- Савалгаа: 5 литр (4 ш нь 1 цаасан хайрцагт)
Давуу тал:
- Нэг ба олон наст хос үрийн талт хог ургамлын эсрэг өндөр үр дүнтэй.
- Таримал ургамлын ургалтын бүхий л хугацаанд хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.
- Хог ургамлын газрын дээрх, доорх хэсэгт хүрч системийн үйлчилгээ үзүүлдэг тул хог ургамлыг бүрэн устгаж, дахин ургах нөхцлийг хаадаг.
- Бодисын хамгаалах хугацаа урт тул хог ургамал дахин ургахгүй.
Үйлчлэх механизм:
- Бодис нь ургамлын навч, үндсэнд шингэж ургамлын өсөлтийн гормонд хуримтлагдах ба түүгээр дамжин ургамлын бүх хэсэгт хүрнэ. Ингэх явцдаа ургамлын амьдрах бүх системийг устгадаг.
- Хор ашигласнаас хойш маш хурдан буюу 2-3 цагийн хооронд навчинд шингэдэг ба 6-12 цагийн дараа ургамлын өсөлт зогсоно.
- Системийн үйлчилгээгээр хог ургамлын үндсэнд шингэж гэмтээдэг тул ургамал дахин ургах нөхцлийг хааж өгдөг.
- Рапсанд нөлөөлөхгүй.
Хадгалах хугацаа:
Үйлдвэрлэснээс хойш -25°C-ээс +25°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 3 жил хадгална.
Хэрэглэх заавар:
- Ажлын уусмалыг бэлтгэж тухайн өдөрт нь ашиглана. Хэрэв өнжөөж ашиглавал бодисын үр дүн буурна. Хор шүршигчийн бакийн 1/3-д цэвэр ус хийж дээрээс нь шаардлагатай хэмжээний бодисыг хийж сайтар хутгана. Бодисыг хийсний дараагаар шүршигчийн бакийг усаар дүүргэж сайтар хутгана. Ажлын уусмалыг бэлтгэх, шүршигчийг цэнэглэхдээ тусгай талбайд гүйцэтгэх ба ажил дууссаны дараа талбайг хоргүйжүүлнэ.
- Уусмалыг бэлтгэх, ашиглахдаа агаарын хэм +10°C-с+20°C байх үед ашиглах нь үр дүнтэй ба хэрэв +10°C-с бага үед ашиглавал бодисын үйлчлэл удааширдаг.
- Таримал ургамал хүйтнээс болж стресдсэн, хортон шавжаас гэмтсэн, хангалттай чийгийн хангамжгүй үед бордоогүй ашиглах нь буруу
- Бодисыг өглөө эрт эсвэл орой нар буух үед салхины хурд 4-5 м/сек байх үед ашиглах нь үр дүнтэй.
- Бодисыг цацсанаас хойш 4-6 цагийн дотор бороо орох, их хэмжээний шүүдэр буух төлөвтэй байвал бодисыг цацах хэрэггүй.
- Бодисыг техник ашиглаж бус гараар цацахыг хориглоно.
Хог ургамлын эсрэг хэрэглэх горим
Таримал |
Хог ургамал |
Хэрэглэх тун |
Ажлын уусмал |
Цацаж боловсруулах хугацаа |
|
Таримал ургамал |
Хог ургамал |
||||
Улаан буудай, Арвай, Овъёос |
Нэг наст хос үрийн талт |
0.16 – 0.66 л/га |
100 - 300 л/га |
Бутлалтын үед |
2-4 навчтай байх үед |
Олон наст хос үрийн талт |
Тэвгэн навч үүсэх үед |
||||
Рапс |
Нэг наст хос үрийн талт |
0.3 – 0.4 л/га |
100 - 300 л/га |
Рапсын 3-4 навчтай байх үед |
2-4 навчтай байх үед |
Олон наст хос үрийн талт |
Тэвгэн навч үүсэх үед |
||||
Маалинга |
Нэг наст хос үрийн талт |
0.1 – 0.3 л/га |
100 - 300 л/га |
2 навчтайгаас бутлалтын төгсгөл хүртэл |
2-4 навчтай байх үед |
Олон наст хос үрийн талт |
Тэвгэн навч үүсэх үед |