card

ИМИДАКЛОПРИД 200

БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА

  • Үйлчлэгч бодис: Имидаклоприд 200 гр/л
  • Зориулалт: Хортон шавжны эсрэг тэмцэх
  • Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd 
  • Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
  • Савалгаа: 5 литр (4 ш нь 1 цаасан хайрцагт)

Давуу тал:

  • Үр тариа, рапс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайд гарсан хортон шавжны эсрэг үр дүнтэй.
  • Бодисын үйлчлэл хурдан ба шавжийг хурдан үхэлд хүргэдэг.
  • Хамгаалах үйлчилгээний хугацаа урт
  • Өргөн хүрээний хортон шавжийн тэмцэхэд ашиглаж болох ба өндөр үр дүнтэй.
  • Хортон шавж болон түүний авгалдайнд адил үйлчилдэг.

Үйлчлэх механизм:

  Бодис нь ургамлын навч, иш, үндсээр дамжин ургамалд нэвчдэг ба хортон шавжийн мэдрэлийн системд идэвхтэй нөлөөлж гэмтээдэг. Үүний дүнд хортон шавж нь хооллохоо больж үхдэг. Бодисыг цацсанаас хойш хэдхэн цагийн дотор хортон шавжийг үхэлд хүргэх ба тухайн шавжийн зүйл, цаг агаараас хамааран 14-21 хоногийн турш хамгаалах үйлчилгээ үзүүлнэ.

Бодисыг ашиглах үед анхаарах зүйлс:

-Ажлын уусмалыг бэлтгэхдээ шүршигчийн бакийн 1/3-д ус хийгээд нормд заасан хэмжээний бодисыг нэмж хийнэ. Үүний дараагаар шүршигчийн холигчийг ажиллуулан бакийг усаар дүүргэж тухайн өдөртөө талбайд цацаж хэрэглэнэ.

-Хүчтэй шүлтлэг эсвэл хүчиллэг урвал бүхий бодистой хамт хэрэглэхгүй ба хэрэглэхийн өмнө физик, химийн нийлэмжтэй байдлыг шалгах хэрэгтэй.

-Цаг агаар халуун нөхцөлд бодисыг хэрэглэхдээ өглөө болон оройн сэрүүн цэгт цацах нь илүү үр дүнтэй. Бодисыг хэрэглэснээс хойш 4-6 цагийн дотор бороо орохгүй, шүүдэр буухгүй байх цагийг сонгож бодисыг цацна.

-Бодисыг салхины хурд 2-3 м/с хүртэл байх үед цацах нь үр дүнтэй.

-Бодис нь зөгийнд маш өндөр аюултай тул зөгийн хамгаалах зурвас 5 км, зөгийн нислэгийн цаг 120 цагаас дээш үед хэрэглэх шаардлагатай.

Хадгалах хугацаа:

  Үйлдвэрлэснээс хойш битүүмжилсэн, гэмтэлгүй саванд -25°C-ээс +35°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 4 жил хадгална.

Хортон шавжийн эсрэг хэрэглэх горим

Таримлын нэр

Хөнөөлт организм

Тун

Ажлын уусмал

Хэрэглэх хугацаа

Үр тариа

Трипс, Царцаа, Бөөс

0.15 -0.20

л/га

150-200

л/га

Улаанбуудайн толгойлох, үр цутгах үед талбайн 5%-с дээш хэсэгт шавж гарсан үед хэрэглэнэ.

Рапс

Трипс, Царцаа, Бөөс

0.15 -0.20

л/га

Таримлын талбайн 5%-с дээш хэсэгт шавж гарсан үед хэрэглэнэ.

Төмс

Трипс, Царцаа, Бөөс

0.20 -0.30

л/га

Бэлчээр

Трипс, Царцаа, Бөөс

0.15 -0.20

л/га

Нийт талбайн 5%-с дээш хэсэгт шавж гарсан үед, царцааны нүүдлийн үед холдуулах зорилгоор ашиглаж болно.

БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН

Бүгдийг үзэх