card

ХИЗАЛАФОП П ЭТИЛ 125

БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА

  • Үйлчлэгч бодис: Хизалофоп-П-этил 125 г/л
  • Зориулалт: Төрөл бүрийн үет ургамлын эсрэг тэмцэх
  • Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd 
  • Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
  • Савалгаа: 5 литр (4 ш нь 1 цаасан хайрцагт)

Давуу тал:

  • Төмс, шар буурцаг, шош, чихрийн манжин, рапс болон хүнсний ногооны талбайд нэг ба олон наст хог ургамлын эсрэг өндөр үйлчилгээ үзүүлнэ.
  • Бодис нь системийн үйлчилгээтэй тул хог ургамлын дээрхи болон үндэсний системд хүрч хог ургамлыг бүрэн үхэлд хүргэнэ.
  • Тосны хүчлийн синтезийн дарангуйлагчтай тул гербицидийн шингэлт сайн бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд үйлчилгээ өндөр.
  • Таримлын хөгжлийн үе шатаас үл хамааран хэрэглэнэ.

Үйлчлэх механизм:

  Тосны хүчлийн синтезийн дарангуйлагч нь ургамалд шингэх явцыг хурдасгадаг. Тосон хэлбэр нь ургамлын гадаргууд нимгэн давхарга үүсгэдэг ба энэ нь бодис уурших, угаагдахаас сэргийлэх бөгөөд жигд тархаж, ургамалд гүн нэвтэрдэг. Бодис ургамлын үндэс, найлзуурын цэгт хүрч өсөлтийн цэгийг зогсоож хог ургамлыг үндсээр нь устгадаг.

  Бодисыг цацсанаар 2 цагийн дотор хог ургамлын навчинд шингэх ба ургамлын өсөлт шууд зогсоно. Навч шарлах, өнгө өөрчлөгхдөх, хорчийх шинж тэмдэг 8-10 хоногийн дотор мэдэгдэж эхэлнэ. 2-3 долоо хоногийн дотор ургамал бүрэн үхнэ.

Хэрэглэх заавар:

- Ажлын уусмалыг бэлтгэхдээ шүршигчийн бакийн 1/2-д ус хийгээд нормд заасан хэмжээний бодисыг нэмж хийнэ. Бодисыг хийхийн өмнө саванд нь сайтар хутгах ба бэлдмэлийг бэлтгэх үед байнга хутгах шаардлагатай. Бодисыг хийсний дараагаар шүршигчийн бакийг усаар дүүргэж сайтар хутган, тухайн өдөртөө талбайд цацаж хэрэглэнэ.

- Ажлын шингэн 200-300 литр байх нь тохиромжтой.

- Бодисыг хэрэглэхдээ үет нэг наст хог ургамал 2-4 навчтай, олон наст хог ургамал 3-4 навчтай байх үед хэрэглэх нь илүү үр дүнтэй.

- Таримал ургамал хүйтнээс болж стресдсэн, хортон шавжаас гэмтсэн, хангалттай чийгийн хангамжгүй, бордоогүй ашиглах нь буруу.

- Агаарын хэм хүйтэн буюу +2 °C –ээс бага үед хэрэглэж болохгүй.

- Тосон хэлбэрийн тул салхины хурд 3м/сек-ээс бага үед хэрэглэх нь үр дүнтэй.

- Цаг агаар халуун нөхцөлд бодисыг хэрэглэхдээ өглөө болон оройн сэрүүн цэгт цацах нь илүү үр дүнтэй. Бодисыг хэрэглэснээс хойш 4-6 цагийн дотор бороо орохгүй, шүүдэр буухгүй байх цагийг сонгож бодисыг цацна.

Хадгалах хугацаа:

   Үйлдвэрлэснээс хойш -15°C-ээс +35°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 3 жил хадгална.

Хог ургамлын эсрэг хэрэглэх горим

Таримал

Хог ургамал

Хэрэглэх тун /1 га-д/

Ажлын шингэн

Хэрэглэх арга

Рапс

Нэг наст үет хог ургамал

Үүнд: Хоног будаа, хар будаа, зэрлэг бог будаа гэх мэт

0.4 л – 0.8 л

200-300 литр

Хог ургамлыг 2-4 навчтай байх үед цацаж хэрэглэнэ.

Олон наст үет хог ургамал

Үүнд: Хиаг, цагаан хялгана, жугар гэх мэт

0.8 л – 1.0 л

200-300 литр

Олон наст ургамлыг 4-6 навчтай байх үед хэрэглэнэ. Хиагийг 10-15 см болсон үед хэрэглэх нь тохиромжтой.

Хүнсний ногоо

Нэг ба олон наст хог ургамлын эсрэг

0.6 л - 0.9 л

200-300 литр

Таримлыг 3-4 навчтай байх үед цацна.

БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН

Бүгдийг үзэх