card

СМАРТВЭТ

БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА

  • Үйлчлэгч бодис: Трисилоксан этоксилат, Surfactant Organic Solicon
  • Зориулалт: Идэвхжүүлэгч   
  • Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd 
  • Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
  • Савалгаа: 1 литр (10 ш нь 1 хайрцагт)

Давуу тал:

  • Ургамал хамгааллын бодис, бордоо зэрэг агрохимийн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх үед тухайн бодисын нэвтрэлт, шингэлтийг сайжруулна.
  • Бэлдмэлийг хэрэглэсний дараагаар бэлдмэл ургамлын навчин дээр дусал хэлбэрээр байх хугацааг эрс багасгадаг.
  • Бодисын нэвтрэлт, шингэлт сайжрах тул бодисыг цацсанаас хойш үүсч болох бороо орох, шүүдэр буух зэрэг бодисын үр дүнг бууруулах эрсдэлтэй үеийн хугацааг багасгадаг.

Бодисыг ашиглах үед анхаарах зүйлс:

  • Гербицид, Функцид, Инсекцид болон шингэн бордоотой хамт хэрэглэж болно.
  • Бодисыг хурдан шингээх, пестицүүдийн үр нөлөөг сайжруулах, эсвэл шүрших ажлын уусмалын хэмжээг багасгахын тулд Смартвэт-ийн тунг зөв нэмэгдүүлэх хэрэгтэй.
  • Ажлын уусмалыг бэлтгэхдээ шүршигчийн бакийн 80%-д усаар дүүргэж шаардагдах хэмжээний Смартвэтийг нэмж хийн сайтар хутгана. Үүний дараагаар шаардлагатай хэмжээний агрохимийн бүтээгдэхүүнийг нэмж хийн сайтар хутгасны дараа шүршигчийн банкийг усаар дүүргэж сайтар хутгана.

 

  • Ажлын уусмалыг бэлтгэснээс хойш 24 цагийн дотор ашиглана. Энэхүү хугацаанаас хойш хэрэглэсэн тохиолдолд Смартвэт-ийн үйлчлэл буурна.
  • Смартвэт бодисыг хэрэглэхийн өмнө хор цацагчийн бакийг сайтар цэвэрлэх шаардлагатай. Учир нь Смартвэтийг хамт хэрэглэснээр цэвэрлэгдээгүй үлдсэн бодис тухайн талбайд байгаа бүх ургамалд хүчтэй үйлчилгээ үзүүлэх тул сайтар цэвэрлэх шаардлагатай.
  • Бодисыг идэх, уух болон бодистой харьцаж ажиллаж байх үед тамхи татахыг хориглоно.
  • Хэрэв их хэмжээгээр уух юмуу үнэртэх, хүрэх, арьсан дээр асгарах үд эд эрхтэн гэмтэх аюултай.
  • Бодистой харьцаж ажиллахдаа хамгаалалтын 1 удаагийн хэрэгсэл зүүж ашигласны дараа хаяна.
  • Бодисыг ашигласны дараа гар болон нүүрийг сайтар угаах шаардлагатай.

Хадгалах хугацаа:

   Үйлдвэрлэснээс хойш -50°C-ээс +50°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай, уснаас хол, агаарын солилцоо сайн орчинд 3 жил хадгална.

Таримал

Агрохимийн бүтээгдэхүүн

Хэрэглэх тун

Бүх таримал

Ургамал хамгааллын бодис

3 тн усанд 1 литр “Смартвэт”

(3000:1) гэсэн харьцаагаар хэрэглэнэ

Бордоо

Уринш

Ургамал хамгааллын бодис

ЭНГИЙН УС

СМАРТВЭТ-ТЭЙ УС

 

БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН

Бүгдийг үзэх