card

ПРОПИКОНАЗОЛ 250

БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА

  • Үйлчлэгч бодис: Пропиконазол 250гр/л
  • Зориулалт: Үр тарианы мөөгөнцрийн гаралтай болон зарим зүйл өвчний эсрэг тэмцэх.
  • Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd 
  • Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
  • Савалгаа: 5 литр (4 ш нь 1 цаасан хайрцагт)

Давуу тал:

  • Ургалтын явцад таримал ургамлыг найдвартай хамгаална.
  • Бодисын үйлчилгээ хурдан бөгөөд хамгаалах хугацаа урт.
  • Ургамлын өсөлтийг дэмжих ба төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх тул тарианы чанарыг сайжруулдаг.
  • Гуалалт, зэв, толбожилт зэрэг олон төрлийн ургамлын өвчний эсрэг таримал ургамлыг хамгаална.

Үйлчлэх механизм:

  Бодис нь ургамлын навч, ишээр дамжин ургамалд тархдаг. Ургамлын өвчин үүсэлтийг дарангуйлах үйлчилгээ үзүүлэх ба 3-7 хоногийн хугацаанд шинж тэмдэг илэрнэ. Бодисыг цацсанаас хойш таримал ургамал, цаг агаар, ургамлын өвчин зэргээс хамаарч 21-40 хоног хамгаалах үйлчилгээ үзүүлнэ.

Хадгалах хугацаа:

  Үйлдвэрлэснээс хойш битүүмжилсэн, гэмтэлгүй саванд -10°C-ээс +35°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 2 жил хадгална.

Бодисыг ашиглах үед анхаарах зүйлс:

  • Ажлын уусмалыг бэлтгэхдээ шүршигчийн бакийн 1/2-д ус хийгээд нормд заасан хэмжээний бодисыг нэмж хийнэ. Үүний дараагаар шүршигчийн холигчийг ажиллуулан бакийг усаар дүүргэж тухайн өдөртөө талбайд цацаж хэрэглэнэ.
  • Бодисыг дангаар хэрэглэх нь зүйтэй ба хэрэв өөр бодистой хамт хэрэглэх тохиолдолд физик химийн нийлэмжтэй байдлыг шалгаж үзэх хэрэгтэй.
  • Таримал ургамлыг хортон шавж гэмтээсэн, хүчтэй бороо, мөндөр орсон, хэт халуун болон хүйтнээс болж гэмтсэн байгаа нөхцөлд ашиглахгүй байх хэрэгтэй.
  • Цаг агаар халуун нөхцөлд бодисыг хэрэглэхдээ өглөө болон оройн сэрүүн цэгт цацах нь илүү үр дүнтэй. Бодисыг хэрэглэснээс хойш 4-6 цагийн дотор бороо орохгүй, шүүдэр буухгүй байх цагийг сонгож бодисыг цацна.
  • Бодисыг салхины хурд 2-3 м/с хүртэл байх үед цацах нь үр дүнтэй.

Бодисын хэрэглэх норм, тун:

Таримлын нэр

Ургамлын өвчин

Тун

Ажлын уусмал

Хэрэглэх хугацаа

Үр тариа

Ургамлын зэв, Гуалах өвчин

0.45 - 0.60

л/га

150-200

л/га

Өвчний шинж тэмдэг илрэх үед хэрэглэнэ.

Рапс

Нойтон илжрэл

0.50 - 0.75

л/га

Төмс

Алтернариоз

0.45 - 0.60

л/га

БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН

Бүгдийг үзэх