card

ТЕБУКОНАЗОЛ 60

БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА

  • Үйлчлэгч бодис Тебуконазол 60 гр/л
  • Зориулалт Улаанбуудайн тариалах үрийг ариутгах
  • Үйлдвэрлэгч “Sinochem Agro” Co.Ltd 
  • Нийлүүлэгч “Кэм Тэк” ХХК
  • Савалгаа 5 литр (4 ш нь 1 цаасан хайрцагт)

Давуу тал:

  • Эмчлэх болон урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ.
  • Бодисын микроимульс нь үрэнд бичил сүвүүдээр орж үрийн болон хөрсний халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  • Ариутгал хийж буй тарималд сонгомол үйлчилгээ үзүүлэх тул нормийн дагуу ашиглахад үрийн соёололтонд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
  • Таримал ургамлыг соёолохоос бутлах хүртэлх хугацаанд биологийн идэвхитэй байна.
  • Бэлдмэлийг бэлтгэх үед тоосордоггүй, тогтвортой уусмал үүсгэдэг тул хэрэглэхэд тохиромжтой.

Үйлчлэх механизм:

  Бодисын үйлчлэх механизм нь ургамалд өвчин үүсгэгч организмын эсийн мембраны био нийлэгжилт, бодисын солилцоог дарангуйлахад суурилагддаг тул өвчин үүсгэгч организмыг мөхөлд хүргэдэг. Тебуконазолыг ашигласнаар улаанбуудайн үрийг дотоод болон гадаад халдвараас хамгаална.

  Бодисын биологийн үр дүн ургамлын үр ургаж эхлэхээс таримлын бутлалтын үе хүртэл үргэжилнэ. Тоосон, хуурамч тоосон, чулуут, хатуу, бүрхүүлт харуу, фузариоз, гельминтоспориозын үндэсний илжрэл, улаан хүрэн толбожилт, септориоз, үрийн хөгц, торон толбожилт зэрэг өвчний эсрэг хэрэглэнэ.

Бодисыг ашиглах үед анхаарах зүйлс:

- Улаанбуудай, арвай, өвөлжих хөх тариа, хошуу будаа, маалингийн таримлын олон зүйлийн өвчний эсрэг тариалах үрийг ариутгах зориулалттай.

- 1 тонн үрийг 10 литр ажлын уусмалаар ариутгахаар тооцож ажлын уусмалыг бэлтгэнэ.

- Бодисыг онгойлохоос өмнө сайтар сэгсэрнэ. Ажлын уусмалыг үрийг ариутгахын өмнө бэлтгэнэ. Уусмал найруулах савыг усаар дүүргэж шаардлагатай хэмжээний бодисыг сав руу тасралтгүй хутган хийнэ. Үр ариутгалыг үр ариутгах зориулалтын техник дээр гүйцэтгэнэ.

- Тариалах үрийг шингэн бордоогоор бордох тохиолдолд эхэлж үрийг бордох ба үр хатсаны дараа заасан тунгын дагуу тебуконазолоор ариутгана. Ариутгасан үр хатсаны дараа үрийг тариална.

-  Бэлдмэл боловсруулалт хийж буй тарималд өндөр сонгомол үйлчилгээтэй тул үрийн соёололтонд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хадгалах хугацаа:

  Үйлдвэрлэснээс хойш -10°C-ээс +30°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 2 жил 6 сар хадгална.

Хог ургамлын эсрэг хэрэглэх горим

Таримлын нэр

Хөнөөлт организм

Тун

Хэрэглэх онцлог хугацаа, арга

Овъёос

Тоост, бүрхүүлт харуу, улаан хүрэн толбожилт

0.4-0.5

Үрийг тариалахын өмнө ариутгах ба

ажлын уусмал 10л/тн байна.

Хошуу будаа

Тоост харуу, бүрхүүлт харуу

0.4

Улаан хүрэн, толбожилт

0.4-0.5

Өвөлжих ба зусах буудай

Хатуу харуу, тоост харуу, фузариозын ба гельминтоспориозын үндэсний илжрэл септориоз, үрийн хөгц

0.4-0.5

Өвөлжих хөх тариа

Гельминтоспориозын ба фузариозын үндэсний илжрэл

0.4-0.5

Фузариозын цасан хөгц

0.4-0.5

Өвөлжих ба зусах арвай

Чулуут харуу

0.4

Тоост харуу, хуурамч тоост харуу, торон толбожилт

0.5

Гельминтоспориозын ба фузариозын үндэсний илжрэл, үрийн хөгц

0.4-0.5

БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН

Бүгдийг үзэх