2.4Д + ФЛОРАСУЛАМ
БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА
- Үйлчлэгч бодис: 2.4Д 410 гр/л+Флорасулам 7.4 г/л
- Зориулалт: Үр тарианы хос үрийн талт хог ургамлын эсрэг тэмцэхэд ашиглана
- Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd
- Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
- Савалгаа: 5 литр (4 ш нь 1 цаасан хайрцагт)
Давуу тал:
- Буудайн тарималд өндөр үр дүнтэй ба хог ургамалд өндөр сонгомол системийн үйлчилгээ үзүүлдэг.
- Хөрсний дээр гарсан, ургаж буй хог ургамалд хүчтэй, хурдан үйлчилгээтэй.
- Таримал ургамлын хөгжлийн үе шатаас үл хамааран ашиглах цаг хугацааны цар хүрээ өргөн.
- Гантай үед ашиглахад нөлөөллөө алдалгүй үр дүнгээ үзүүлдэг.
- Маш өргөн хүрээнд бусад бодистой нийцдэг, хамт хэрэглэхэд үйлчилгээ буурдаггүй.
Үйлчлэх механизм:
Бодисыг цацсанаас хойш 1 цагийн дотор навчаар дамжин нэвт шингэж хог ургамлын үндэс болон бүх хэсэгт тархаж ургамлын өсөлт зогсоно. Бодисыг цацсанаас хойш ургасан хог ургамалд нөлөөлөхгүй.
Бодисын үйлчилж буй эхний шинж болох хатаж шарлах, хорчийх, өнгө өөрчлөгдөх шинж тэмдэг нь 3-4 өдөрт ажиглагдана. Цаг агаар, хог ургамлын төрлөөс хамаарч 2-3 долоо хоногийн дараа хог ургамал бүрэн устана.
Ургамлын эс үржих системийг хааж ургамлын залуу эс хөгжилгүй болж ургамал дахин ургадаггүй.
Хэрэглэх заавар:
- Ажлын уусмалыг бэлтгэхдээ шүршигчийн бакийн 1/3-д ус хийгээд нормд заасан хэмжээний бодисыг нэмж хийн сайтар хутгана. Бодисыг хийсний дараагаар шүршигчийн бакийг усаар дүүргэж сайтар хутган, тухайн өдөртөө талбайд цацаж хэрэглэнэ.
- “2.4Д+Флорасулам” 0.3-0.5 л/га + “Феноксапроп П Этил + Антидот” 0.4-0.5 л/га тунгаар хэрэглэснээр илүү үр дүн гарах магадлалтай.
- Улаанбуудайн хөгжлийн үе шат хамааралгүй хэрэглэж болох боловч бутлалтаас гол хатгалтын үед хэрэглэх нь оновчтой.
- Бодисыг +5 °C градусаас дээш хэмд ашиглах ба +8 °C-аас +10 °C хэмд ашиглах нь нэн тохиромжтой.
- Бодисыг цацсанаас хойш 2 цагийн дотор бороо орвол бодисын үр дүнд сөргөөр нөлөөлнө.
- Бодисыг зориулалтаас өөр таримал ургамал болон ойн зурваст оруулахгүй байх, талбайн зөвхөн нэг хэсэгт үйлчлүүлэхгүйн тулд салхины хурд 4 м/с-ээс бага байхад ашиглах хэрэгтэй
- Цаг агаар халуун гандуу нөхцөлд бодисыг өглөө юм уу орой цацах нь илүү үр нөлөөтэй. Их хуурай гантай үед бодисыг хэрэглэснээр бодисын үйлчлэл буурна.
- Халуун газарт болон ил галтай ойр хэрэглэхгүй байх.
Хадгалах хугацаа:
Үйлдвэрлэснээс хойш -10°C-ээс +30°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 2 жил хадгална.
Хог ургамлын эсрэг хэрэглэх горим:
Таримал |
Хог ургамал |
Хэрэглэх тун /1 га-д/ |
Ажлын уусмал |
Цацаж боловсруулах хугацаа |
|
Таримал ургамал |
Хог ургамал |
||||
Улаан буудай, Арвай, Эрдэнэшиш |
Нэг наст хос үрийн талт |
0.3 – 0.5 л/га |
100 – 300 л/га |
Бутлалтаас гол хатгалтын үед |
2-6 навчтай өндөр нь 5-10 см өндөр байхад |
Олон наст хос үрийн талт |
Иш гарч эхлэх үед |