ФЕНОКСАПРОП П ЭТИЛ 140 + АНТИДОТ 35
БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА
- Үйлчлэгч бодис: Феноксапроп-П-этил 140 г/л + Антидот 35 г/л
- Зориулалт: Улаанбуудайн талбайн 1 наст үетэн хог ургамал устгах
- Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd
- Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
- Савалгаа: 5 литр (4 ш нь 1 цаасан хайрцагт)
Давуу тал:
- Буудайн тарималд үр дүнтэй ба хог ургамалд өндөр сонгомол үйлчилгээ үзүүлдэг.
- Үйлчлэгч бодис нь Феноксапроп-П-Этил бодисыг 140 гр/л болон Антидот 35 гр/л агуулсан тул зарцуулалтын хэмжээ бага.
- Таримал ургамлын хөгжлийн үе шатаас үл хамааран ашиглах хугацааны цар хүрээ өргөн.
- Хөрсний дээр гарсан, ургаж буй хог ургамалд хүчтэй, хурдан үйлчилгээтэй.
- Маш өргөн хүрээнд бусад бодистой нийцдэг, хамт хэрэглэхэд үйлчилгээ буурдаггүй.
Үйлчлэх механизм:
Бодисыг ашигласнаас хойш 1-3 цагийн дотор ургамлын дээрхи хэсгүүдээр нэвтрэн орж өсөлтийн цэгт хүрдэг. Өсөлтийн цэг үхэжсэнээр ургамлын өсөлт зогсон улмаар үхэлд хүрнэ. Хог ургамлын ургасан байдал, цаг агаарын нөхцлөөс хамааран бодисын үйлчилгээ 4-7 хоногийн хугацаанд илэрч улмаар 10-15 хоногийн хугацаанд хог ургамлыг бүрэн үхэлд хүргэнэ.
Бодисын үйлчилгээ ургамлын дээрхи хэсгүүдээр дамжин үйлчилдэг онцлогоос хамааран бодисыг цацсанаас хойш цухуйсан хог ургамалд үйлчлэхгүй. Харин дахин хэрэглэж болно.
Хадгалах хугацаа:
Үйлдвэрлэснээс хойш -10°C-ээс +30°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 2 жил хадгална.
Бодисыг ашиглах үед анхаарах зүйлс:
- Ажлын уусмалыг бэлтгэхдээ шүршигчийн бакийн 2/3-д ус хийгээд нормд заасан хэмжээний бодисыг бага багаар урсган хутгаж хийнэ: Канистранд байгаа бодисыг цэвэр ус хийн сайтар хутгаад савруу нэмж хийнэ. Үүний дараагаар шүршигчийн бакийг усаар дүүргэж сайтар хутган, тухайн өдөртөө талбайд цацна.
- Феноксапроп-П-этил + Антидот нь хөдөө аж ахуйн бусад песдицидүүдтэй хэрэглэхэд нийлэмжтэй байдаг бөгөөд бодисуудын физик химийн нийлэмжтэй байдлыг урьдчилан шалгаж үзэх шаардлагатай.
- Бодисыг хэрэглэхдээ үет ургамлууд 2 навчтай байх үеэс эхлэн хэрэглэх нь тохиромжтой ба үйлчлэх онцлогоос хамааран нэг наст үет ургамлуудын ихэнх масс гарсан үед хэрэглэх нь үр дүнтэй.
- Таримал ургамал хүчтэй бороо, мөндөр, ган, халуун, хортон шавж, өвчний улмаас стресдсэн үед хэрэглэж болохгүй.
- Талбай дээрх овсюгийг устгахын тулд овсюгийн бутлахаас 7 хоногийн өмнө бодисыг талбайд цацах шаардлагатай.
- Бодисыг цацсанаас хойш 4-6 цагийн дотор бороо орох, их хэмжээний шүүдэр буух төлөвтэй байвал бэлдмэлийг цацах хэрэггүй. Бороо нь навчис дээрх бэлдмэлийг уусган сулруулж, түүний үр нөлөөг бууруулдаг.
- Бодисыг зориулалтаас өөр таримал ургамал болон ойн зурваст оруулахгүй байх, талбайн зөвхөн нэг хэсэгт үйлчлүүлэхгүйн тулд салхины хурд 4 м/с-ээс бага байхад ашиглах хэрэгтэй.
- Цаг агаар халуун гандуу нөхцөлд бодисыг өглөө юм уу орой цацах нь илүү үр нөлөөтэй. Их хуурай гантай үед бодисыг хэрэглэснээр бодисын үйлчлэл буурна.
Хог ургамлын эсрэг хэрэглэх горим
Таримал |
Хог ургамал |
Хэрэглэх тун /1 га-д/ |
Ажлын уусмал |
Цацаж боловсруулах хугацаа |
|
Таримал ургамал |
Хог ургамал |
||||
Улаанбуудай |
Нэг наст үет хог ургамал Үүнд: Хоног будаа, хар будаа, зэрлэг бог будаа гэх мэт |
0.4 л - 0.6 л |
100 – 200 л/га |
Хугацаа өргөн |
Нэг наст үет хог ургамал 2 навчтай байхаас бутлалтын төгсгөл хүртэлх хугацаанд хэрэглэнэ. |