ГЛИФОСАТ 540 (КАЛИЙН ДАВСТАЙ)
БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА
- Үйлчлэгч бодис: Глифосат 540 гр/л (Калийн давстай)
- Зориулалт: Уринш бэлтгэх
- Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd
- Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
- Савалгаа: 20 литр
Давуу тал:
- Глифосат 540 нь калийн давс хэлбэрийн тул өндөр идэвхитэй эмульгаторыг агуулж биологийн идэвхжлийг сайн хангана.
- Калийн давс хэлбэрийн глифосат нь хурдан шингэж, өндөр идэвхит бодис нь ургамалд хурдан тархаж, үндэсний системд хүрдэг.
- Үйлчлэгч бодисын хэмжээ өндөр тул бага нормоор хэрэглэнэ.
- Нэг ба олон наст хос үрийн талт, үетэн, үндсээр үржигч бүх төрлийн хог ургамлыг устгана. Өвслөг, модлог, бутлаг ургамалд хэрэглэхэд тохиромжтой.
- Ургамал ургаж чадах температурын бүх хэмд бодисын үр ашигтай байдал хадгалагдана.
- Бодис нь хөрсөнд идэвхитэй хадгалагддаггүй учраас
- тариалангийн сэлгээнд ашиглахад бүрэн аюулгүй.
Үйлчлэх механизм:
Ургамлын навч, ногоон хэсгүүдээр дамжин ургамалд шингэж улмаар хог ургамлын бүх эрхтнээр тархан үндсэнд хүрдэг. Ургамлын амин хүчлүүдийн нийлэгшлийг зогсоож бүрэн үхэлд хүргэдэг. Бодисын үйлчилж буй шинж тэмдэг 4-30 хоногийн хугацаанд ажиглагдах ба цаг агаарын нөхцөл байдлаас хамааран 3-4 долоо хоногийн дараа ургамал бүрэн үхнэ.
Хадгалах хугацаа
Үйлдвэрлэснээс хойш -10°C-ээс +30°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 2 жил 6 сар хадгална.
Бодисыг ашиглах үед анхаарах зүйлс:
- Ажлын уусмалыг шүршигчийн бакийн 1/3-д ус хийж нормд заасан хэмжээний бодисыг нэмж хийнэ. Үүний дараагаар шүршигчийн холигчийг ажиллуулан бакийг усаар дүүргэж тухайн өдөртөө талбайд цацаж хэрэглэнэ. Ажлын уусмал нь 100-200 л/га байна.
- Ажлын уусмалыг бэлтгэхдээ хатуулаг бага цэвэр ус ашиглах шаардлагатай. Хатуулаг их бол 1 тн усанд 15 кг амоны сульфат хийж хэсэг хугацааны дараа ажлын уусмалыг бэлтгэнэ.
- Хүчтэй шүлтлэг бодисоос бусад пестицүүдтэй хольж хэрэглэх ба хэрэглэхийн өмнө физик химийн нийлэмжийг шалгана.
- Хог ургамал идэвхтэй ургаж байгаа, чийгийн хангамж боломжийн үед хэрэглэх нь тохиромжтой. Хог ургамлын навчис тоосонд дарагдсан бол бодис ургамалд нэвтэрч ороход бэрхшээлтэй байдаг тул бороо орж тоосыг угаасны дараа бодисыг ашиглах нь тохиромжтой.
- Цаг агаар халуун нөхцөлд бодисыг хэрэглэхдээ өглөө болон оройн сэрүүн цэгт цацах нь илүү үр дүнтэй. Бодисыг хэрэглэснээс хойш 4 цагийн дотор бороо орохгүй, шүүдэр буухгүй байх цагийг сонгож бодисыг цацна.
- Салхины хурд 5м/с-ээс дээш үед цацвал нэг газраа үйлчилж бусад газраа үйлчлэхгүй байх талтай.
- Бодисыг тариалалтын өмнө ашиглах үед хөрсөнд идэвхитэй үйлчилдэггүй тул хор цацсаны дараа үрээс салбарлан ургах хог ургамлыг устгахдаа сонгомол үйлчилгээтэй гербицид ашиглана.
- Олон наст хог ургамлуудын эсрэг ашиглахдаа бодисыг хэрэглэсний дараагаар 7-оос хойш хоногийн дараа хөрсийг сийрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Харин тариалалтын өмнө ашиглах үед тариалалтаас 2 долоо хоногийн өмнө ашиглах нь тохиромжтой.
Хог ургамлын эсрэг хэрэглэх горим
Таримал |
Хог ургамал |
Хэрэглэх тун /1 га-д/ |
Хэрэглэх арга |
Уринш |
Нэг наст үетэн, хос үрийн тал |
1.5 л – 2.5 л |
Хог ургамлыг зуны сүүлээр буюу намар ургац хураалтын дараа газраар эсвэл нисэх онгоцоор цацаж хэрэглэнэ. |
Олон наст үетэн, хос үрийн талт |
2.5 л – 4 л |
||
Хавар тариалалтын өмнө |
Нэг наст үетэн, хос үрийн тал |
1.5 л – 2.5 л |
Хог ургамлыг хаврын тариалалтын өмнө, ургамал нахиалахаас өмнө газраар эсвэл нисэх онгоцоор цацаж хэрэглэнэ. |
Олон наст үетэн, хос үрийн талт |
2.5 л – 4 л |
||
Хагалж өнжөөсөн талбай |
Олон наст үетэн, хос үрийн талт |
1.5 л – 3 л |
Хог ургамлыг идэвхтэй ургах үед газраар эсвэл нисэх онгоцоор цацаж хэрэглэнэ. |
Хөдөө аж ахуйн бус газар |
Нэг болон олон наст үетэн, хос үрийн талт |
2.2 л – 5.4 л |
Хог ургамлыг ургах үед газраар эсвэл нисэх онгоцоор агаараас цацаж хэрэглэнэ. |