card

ГЛИФОСАТ + ДИКАМБА

БОДИСЫН ТАНИЛЦУУЛГА

  • Үйлчлэгч бодис: Глифосат + Дикамба
  • Зориулалт: Уринш бэлтгэх
  • Үйлдвэрлэгч: “Sinochem Agro” Co.Ltd
  • Нийлүүлэгч: “Кэм Тэк” ХХК
  • Савалгаа: 1 кг

Давуу тал:

  • Үйлчлэгч бодисыг өндөр тунгаар агуулсан тул нэгж талбайд ашиглах бодисын зарцуулалтын хэмжээ бага.
  • Нэг болон олон наст үетэн, үндсээр үржигч зэрэг бүх төрлийн хог ургамлыг устгана.
  • Үйлчлэгч бодис нь фосфор-органик ба системийн үйлчилгээтэй тул ургамлын газар дээрхи болон доорхи хэсгүүдэд үйлчилнэ.
  • Таримлын болцыг хурдасгахад ашиглана.
  • Хог ургамал идэвхтэй ургаж байх үед цацхад өндөр үр дүнтэй.
  • Бодис нь хөрсөнд идэвхитэй хадгалагддаггүй учраас тариалангийн сэлгээнд ашиглахад бүрэн аюулгүй.

Үйлчлэх механизм:

  Ургамлын навч, ногоон хэсгүүдээр дамжин ургамалд шингэж улмаар хог ургамлын бүх эрхтнээр тархан үндсэнд хүрдэг. Ургамлын амин хүчлүүдийн нийлэгшлийг зогсоож бүрэн үхэлд хүргэдэг. Бодисын үйлчилж буй шинж тэмдэг 5-14 хоногийн хугацаанд ажиглагдах ба цаг агаарын нөхцөл байдлаас хамааран 3-4 долоо хоногийн дараа ургамал бүрэн үхнэ.

Бодисыг ашиглах үед анхаарах зүйлс:

- Ажлын уусмалыг шүршигчийн бакийн 1/3-д ус хийж нормд заасан хэмжээний бодисыг нэмж хийнэ. Үүний дараагаар шүршигчийн холигчийг ажиллуулан бакийг усаар дүүргэж тухайн өдөртөө талбайд цацаж хэрэглэнэ. Ажлын уусмал нь 100-200 л/га байна.

- Ажлын уусмалыг бэлтгэхдээ хатуулаг бага цэвэр ус ашиглах шаардлагатай. Хатуулаг их бол 1 тн усанд 15 кг амоны сульфат хийж хэсэг хугацааны дараа ажлын уусмалыг бэлтгэнэ.

- Хүчтэй шүлтлэг бодисоос бусад пестицүүдтэй хольж хэрэглэх ба хэрэглэхийн өмнө физик химийн нийлэмжийг шалгана.

- Хог ургамал идэвхтэй ургаж байгаа, чийгийн хангамж боломжийн үед хэрэглэх нь тохиромжтой. Хог ургамлын навчис тоосонд дарагдсан бол бодис ургамалд нэвтэрч ороход бэрхшээлтэй байдаг тул бороо орж тоосыг угаасны дараа бодисыг ашиглах нь тохиромжтой.

- Цаг агаар халуун нөхцөлд бодисыг хэрэглэхдээ өглөө болон оройн сэрүүн цэгт цацах нь илүү үр дүнтэй. Бодисыг хэрэглэснээс хойш 6 цагийн дотор бороо орох эсвэл шүүдэр буувал бодисын үйлчлэлд сөргөөр нөлөөлнө.

- Салхины хурд 5м/с-ээс дээш үед цацвал нэг газраа үйлчилж бусад газраа үйлчлэхгүй байх талтай.

- Олон наст хог ургамлуудын эсрэг ашиглахдаа бодисыг хэрэглэсний дараагаар 7-оос хойш хоногийн дараа хөрсийг сийрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Харин тариалалтын өмнө ашиглах үед тариалалтаас 2 долоо хоногийн өмнө ашиглах нь тохиромжтой.

- Ажлын шингэнийг бэлтгэсэн өдрөө хэрэглэнэ. 

Хадгалах хугацаа:

   Үйлдвэрлэснээс хойш -15°C-ээс +30°С хүртэлх температурт нарны тусгалаас хол, хуурай орчинд 2 жил хадгална.

Хог ургамлын эсрэг хэрэглэх горим

Таримал

Хог ургамал

Хэрэглэх тун /1 га-д/

Хэрэглэх арга

Уринш бэлтгэхэд

Нэг ба олон наст үетэн, хос үрийн талт хог ургамал

0.8 кг – 1.2 кг

Хог ургамлыг идэвхтэй ургаж байх үед

Хавар тариалалтын өмнө

Нэг ба олон наст үетэн, хос үрийн талт хог ургамал

0.8 кг – 1.2 кг

Тариалалтын өмнө, хог ургамлыг нахиалахаас өмнө

БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН

Бүгдийг үзэх